Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түймэртэй тэмцэх дадлага сургалт боллоо

2018-10-05

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх GCP/Mon/008 төсөл хамтран Дархан-Уул аймгийн ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түймэртэй тэмцэх дадлага сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Танхимын сургалтаар: 

2018 онд Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, хохирол, Зөрчлийн тухай хууль, Ой хээрийн түймэртэй тэмцэхэд нөхөрлөлийн үүрэг оролцоо, ой хээрийн түймэр унтраах арга зүй, онцлог, ойн төслөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 4 цагийн танхимын сургалт, Дадлага ажлыг Хээрийн нөхцөлд зохион байгуулж Ой хээрийн түймрийн үед ашиглах гар багаж зэвсэглэмжийг дэлгэн, РЛО, Үлээгч аппарат, цуравдагч ажиллуулах, газарзүй орон зайн дадлага, хээрийн түймэр унтраах , Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хувийн бэлтгэл хүн нэг бүрийн үүргэвчийг бүрдүүлэх гэсэн 7 цэг дээр өртөөчилсөн дадлага хийлгэж танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг бататгалаа. Сургалтад Онцгой байдлын газраас 23 алба хаагч, БОАЖГазраас 5 ажилтан, ойн төслөөс-2, нөхөрлөлүүдээс-25 нийт 55 ажилтан албан хаагч иргэд хамрагдаж сургалт дадлага амжилттай явагдаж дууслаа. Сургалтын үеэр ойн нөхөрлөлүүд санал бодлоо солилцон тулгамдаж буй асуудал, цаашид ойн нөхөрлөлүүд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%