Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ НИЙТ БАГШ НАРТАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

2018-10-05

Өсвөр үеийг хүмүүжүүлэх, авъяас билгийг хөгжүүлэх, амьдралын ухааны өргөн мэдлэг олгох аугаа их үйл хэргийг гардан хэрэгжүүлж байгаа Та бүхэндээ Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын баярын 52 дахь  өдрийн мэндийг хүргэе. 
Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 9, нийт 26 сургуульд 20026 сурагч суралцаж байгаа бөгөөд үүнээс 1 дүгээр ангид өмнөх онтой харьцуулбал 301-ээр нэмэгдэж 2343 хүүхэд шинээр элсэн орж, тэдгээрт 1556 багш ажиллагсад ажиллан өнөөдөр эрдмийн баярын өдөртэйгээ золгож байна.  
Мөн сургуулийн өмнөх боловсролын 45 байгууллагад 8503 хүүхэд, 10 Их, Дээд, Мэргэжлийн сургалтын байгууллагад 6700 оюутан суралцаж, 3300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна. 
Багш нарын баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших аргазүйг түгээх, мэдлэгийг баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Багшийн хөгжил”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. 
Бид бүхэн боловсролын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүн амаа өрсөлдөх чадвартай хөгжсөн иргэн болгож, сурган хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн идэвх чармайлт гаргах нь чухал юм.
Монголын багш нарын баярын өдрийн мэндийг дахин хүргэж эрдэм оюуны үйлсэд тань амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсье. 
Багшийн алдар, эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%