Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ “ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗААХ АРГА ЗҮЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2018-10-05

Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын баярын 52 дахь  өдрийн баярын хурал өнөөдөр /2018.10.05/ Залуучууд театрт ёслол төгөлдөр боллоо. 
Өсвөр үеийг хүмүүжүүлэх, авъяас билгийг хөгжүүлэх, амьдралын ухааны өргөн мэдлэг олгох аугаа их үйл хэргийг гардан хэрэгжүүлж байгаа  багш нарын баярын өдөрт хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зэрэг аймаг, сумын удирдлагууд, мөн манай аймгаас төрөн гарсан гавьяат багш нар хүрэлцэн ирсэн юм. 
Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 9, нийт 26 сургуульд 20026 сурагч суралцаж байгаа бөгөөд үүнээс 1 дүгээр ангид өмнөх онтой харьцуулбал 301-ээр нэмэгдэж 2343 хүүхэд шинээр элсэн орж, тэдгээрт 1556 багш ажиллагсад ажиллан эрдмийн баярын өдөртэйгээ золгож байна.  
Мөн сургуулийн өмнөх боловсролын 45 байгууллагад 8503 хүүхэд, 10 Их, Дээд, Мэргэжлийн сургалтын байгууллагад 6700 оюутан суралцаж, 3300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна. 
Баярын хурлын эхэнд аймгийн БСУГ-ын дарга Б.Гантулга өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын тухай мэдээллийг хүргээд, 2018-2019 оны хичээлийг “Ээлжит хичээлийн чанарыг сайжруулах заах арга зүйн жил” болгон зарлаж байгааг онцоллоо. 
Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших аргазүйг түгээх, мэдлэгийг баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Багшийн хөгжил”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байгаа тухай мэдээллийг багш нарт хүргээд баярын мэнд хүргэсэн юм. 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас Шилдэг багшийг шалгаруулж, алдаршуулсан бөгөөд мөн ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан багш нарыг төрийн дээд одон медаль болон салбарын, аймаг, сумын шагналуудаар шагнан урамшууллаа. 
БАГШИЙН АЛДАР, ЭРДЭМ НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%