Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настануудад хүндэтгэл үзүүллээ

2018-10-01

  Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын баяр” болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу Монгол улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болсон байна. 
    Мөн Орхон аймгийн Ахмадын хороо үүсч байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ түүхэн жилүүдэд Жаргалант сумд ажиллаж, уйгагүй зүтгэж, хийж бүтээж, хойч үеийнхээ ирээдүйн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн ахмад настанууд олон бий. Аймгийн ИТХ-ын дарга Пүрэвжавын Пүрэвлхагва “Олон улсын Ахмадын баяр”-ын энэ өдөр Жаргалант сумын өндөр настануудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.  
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%