Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр боллоо

2018-10-08

Дархан хот байгуулагдсаны түүхт 57-н жилийн ойн өдөр энэ сарын 17-нд тохионо. Тус өдрийг угтан 25-н ажил арга хэмжээг зохион байгуулахаар аймаг орон нутгийн удирдлагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран /2018.10.05/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн урд талбайд зохион байгууллаа. Энэ үеэр шинээр батлагдсан хууль тогтоомжуудаар зөвлөгөө мэдээлэл, нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн шинээр олгох жолооны үнэмлэхийн материалыг авч, эрхээ хасуулсан иргэдийн эрх сэргээх, шинээр галт зэвсэг худалдан авах, бусдад шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгчээ. Харин Нотариатын танхимаас төлбөрийн чадваргүй иргэдэд нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн хүмүүжигч нарын гар урлалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%