Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль-2018 арга хэмжээ 10 дугаар сарын 23-аас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана

2018-10-08

Аймгийн онцгой комисс нь үүссэн хийгээд үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын үед шуурхай, бэлэн байдалд байх эрхзүйн зохицуулалт бүхий байгууллага юм.
Өнөөдөр Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан зохион байгуулагдаж дараах 4 асуудлын хүрээнд хэлэлцлээ. Үүнд:

  1. 2016-2018 онд малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж, устгагдсан малын нөхөн төлбөрийн талаар
  2. Онцгой комиссын бүрэлдэхүүн , ажиллах журам, хурлын дэг, шуурхай ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн төсөл, төлөвлөгөө, төсвийг танилцуулга
  3. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах талаар танилцуулга, мэдээлэл
  4. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан Зуунмод сумын хэмжээнд гамшгийн аюулын үед зарлан мэдээллэх дуут дохиог нэмж байрлуулах зэрэг асуудлаар хэлэлцлээ.

https://www.youtube.com/watch?v=p4JSVyart8U

https://youtu.be/TvciuR6mZW8

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%