Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт анх удаа 21-н аймаг, нийслэл дүүргийн гэмтэл согог судлалын эмч мэргэжилтнүүд чууллаа

2018-10-08

Жил бүр гэмтэл согог судлалын эмч нар чуулж шинээр нэвтрүүлж байгаа технологи болон мэс ажилбаруудынхаа талаар хамтдаа ярилцаж чуулганаа зохион явуулдаг уламжлалтай. Харин өнөө жил энэхүү 20 дах удаагийн эрдэм шинжилгээний хурлаа Дархан-Уул аймагт анх удаа зохион явууллаа. Манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасаг байгуулагдаад 30-н жил болж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Хөдөө орон нутгуудаас анх удаа гэмтлийн тасгийг байгуулсан бөгөөд ойн хүрээнд энэхүү Гэмтэл согог судлалын 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг аймагтаа зохион явуулах санал дэвшүүлсэн нь биеллээ олж /2018.10.05/ ийнхүү “Нотолгоонд суурилсан гэмтэл согог судлал”-ын эрдэм шинжилгээний хурлаа хийж байна. Дарханы Гэмтлийн тасаг нь 34-н ортой 5-н мэргэжлийн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ дунджаар 600-900 мэс засал хийдэг байна. Харин 1100 гаруй хүн тус тасгаар хэвтэн үйлчлүүлдэг ажээ. Сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр гэмтэл бэртэлд өртөх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа гэдгийг энэ өдрийн эрдэм шинжилгээний хуралд сууж байгаа 100 гаруй эмч нар онцолж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%