Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН ТОЙРГИЙНХОО ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2018-10-09

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан энэ сарын 6-8-ны өдрүүдэд Дархан сумын 10-16 дугаар багийн иргэдтэй уулзан УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрийг сурталчлан, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулан, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм.

Дархан сумын 10-14, 16 дугаар багууд бүхэлдээ орон сууцны хороолол бѳгѳѳд тухайн багийн иргэд оршин суугчдаас түгээмэл ирдэг санал, гомдлын дагуу 2018 оны улсын тѳсѳвт 500 сая тѳгрѳг суулгаснаар нийтийн эзэмшлийн байруудын зайлшгүй засварлах шаардлагатай дээвэр болон инженерийн шугам сүлжээний засварын ажлыг дээрх 6 багт хийжээ.

Мѳн Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд анхаарал хандуулан хѳѳцѳлдсѳний үр дүнд бүтээн байгуулалт, хѳрѳнгѳ оруулалтын дараах томоохон ажлууд хийгдэж байгаа юм. Тухайлбал:

Улсын тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтаар Дархан сумын 14 дүгээр багт баригдаж буй 2200 хүний суудалтай "Спорт цогцолбор"-ын барилгын ажилд энэ онд 4.7 тэр бум тѳгрѳг суулгасан бѳгѳѳд ажлын гүйцэтгэл нь 50 хувьтай явагдаж байна. Ирэх оны тѳсѳвт үлдэгдэл 1.4 тэр бум тѳгрѳгийг тусгуулахаар гишүүд холбогдох саналаа хүргүүлжээ.

Түүнчлэн 50 ортой 3 давхар барилга бүхий Тѳрѳх эмнэлгийн ѳргѳтгѳлийн барилгыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар тѳлѳвлѳн үдэгдэл 2 тэр бум тѳгрѳгийг ирэх оны тѳсѳвт суулгахаар мѳн саналаа хүргүүлсэн байна.

Дархан сумын 11-15 дугаар багийн нутаг дэвсгэрт "Багийн хѳгжлийн тѳв" барихаар улсын тѳсѳвт энэ онд 700 сая тѳгрѳг тусгаж, барилгын ажил эхлээд явж байна. Үлдэглэл 700 сая тѳгрѳгийг 2019 оны улсын тѳсвийн тѳсѳлд тусгуулахаар саналаа хүргүүлж, анхаарал тавин ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр иргэдээс эрүүл мэнд, боловсролын салбарт цаашид хийгдэх ажлуудаас гадна УИХ-ын гишүүд болон тѳрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, хүнд суртал, авилга хээл хахуультай холбоотой олон асуудлаар байр сууриа илэрхийлж, асуулт тавин, санал, шүүмжлэлийг хэлэв.

УИХ-аас 2018.06.27-нд баталсан Багшийн хѳгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд:
- Хѳдѳѳ орон нутагт дадлагажигч багшаар 6 сар ажиллавал тэтгэмж олгох
- Үр дүнд суурилсан урамшуулал олгох
- Мэргэжлийн зэргийг хугацаанаас ѳмнѳ нэмэгдүүлэх
-ЕБС-ийн 44-ѳѳс дээш суралцагчтай 1,2 дугаар ангид туслах багш ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэжээ.

Мѳн 173.1 мянган тѳрийн албан хаагчийн цалинг 8-30 хүртэл хувиар энэ оны 9 дүгээр сараас эхлэн нэмэгдүүлсэн. Тѳрийн албаны машиныг зѳвхѳн албан хэрэгцээнд ашиглах шийдвэр гарсныг онцоллоо.

Хаврын чуулганаар хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой холбогдох хуулинд орсон нэмэлт ѳѳрчлѳлтѳѳр:
- 2019 оноос эхлэн хуралдааны ирц, санал хураалтад хурууны хээгээр идэвхждэг тѳхѳѳрѳмж ашиглах
- Нэгдсэн хуралдаан тасалсан ѳдрийн цалинг хасах
- Хуралдааны ирцийн мэдээг сар бүр гарган, олон нийтэд мэдээлэх зэрэг ѳѳрчлѳлт орсон гэж УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар 2 жилийн ѳмнѳѳс "БОЛД САН"-тай хамтран хэрэгжүүлсэн "Дарханы ирээдүй" оюутны тэтгэлэгт ѳнгѳрсѳн жил 12 оюутанг хамруулсан бол энэ жил шилдэг 40 оюутанд тус бүр нэг сая тѳгрѳгийн тэтгэлэг олгохоор болсон нь хүүхэд залуусынхаа оюунд хѳрѳнгѳ оруулалт хийж буй бодит, үр дүнтэй ажил юм гэж уулзалтад оролцсон иргэд талархалтай хандаж байв.

Бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдийнхээ зѳвлѳгѳѳ, шүүмжлэлд бодитоор хандан ажил хэргээ үргэлжлүүлэн, санал хүсэлтийг нь тѳрийн үйл хэрэгт тусган ажиллахаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%