Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН-УЛААНБААТАРЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-10

Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийн асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Хөгжлийн бодлогын шинэ хууль, урт хугацааны үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн онцлог үе болон хэрэгжиж дууссан бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газраас шинээр боловсруулж байгаатай зэрэгцэн Улаанбаатар хотын зүгээс санаачлан төвийн бүсийн 5 аймагтай хамтран ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, санал боловсруулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээндээ Нийслэл болон Төв аймгийн ЗДТГ хамтран “Хөгжлийн алтан гурвалжин-Улаанбаатарын өдөр”-ийг Зуунмод хотноо зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй 30 гаруй хэлтэс, агентлагын дарга нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг Аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт, хэлэлцүүлэг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах зэрэг ажил хэрэгч үйл ажиллагаанаас гадна нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, нийслэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 7 төрлийн үзлэг оношлогоог иргэдэд үнэ төлбөргүй хийж зөвлөгөө өгч үйлчилсэн юм. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн тоглолт Монгол туургатан театрт зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%