Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮЗЭГ ЗУРЛАА

2018-10-10

Хөгжлийн алтан гурвалжин-Улаанбаатарын өдөр арга хэмжээний үеэр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Төв аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан  5 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн ЗДТГ-ын дарга болон Төв аймгийн ЗДТГ-ын дарга нар “Хамтран ажиллах гэрээ”-г үзэглэлээ.

Уг гэрээнд төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил гэсэн чиглэлээр хамтарч ажиллахаар тусгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%