Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ СҮМБЭР СУМЫН "ӨГӨӨЖ СҮМБЭР" КОМПАНИЙ УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2018-10-10

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлогоор хөгжүүлэх,  ингэхийн тулд игазар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргана гэдгээ Ерөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан бөгөөд Засгийн газраас энэ оны 5 дугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113  багийг эхний ээлжинд хамруулсан. Энэ хүрээндээ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Сүмбэр” ХХК-ний үр тарианы ургац хураалтын явцтай танилцлаа. Сүмбэр сумын хувьд хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бөгөөд ургац хураалтын явц 60 хувьтай байгаа юм. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаа гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар үр тариа 66278 га хураахаас 2201 га, улаан буудай 61145 га хураахаас 2166 га, хүнсний ногоо 1048 га хураахаас 556.5 га, малын тэжээл 9964.4 га хураахаас 2196 га, тосны ургамал 12838 га хураахаас 180 га.г тус тус хураан аваад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%