Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЯНГАН ХУНГИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА.

2018-10-10

Намрын намарт мянга мянган цагаан хун чуулж, дуулан шуугин шаагиж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутгийг гоёж гоёчихоод нэг л өглөө дуугаа хураан дулаан орныг зорьцгоодог тийм яруу дүр зураг хэдэн мянган жил үргэлжилсэн юм хэлж мэдэхгүй.

Намрын намарт мянга мянган цагаан хун чуулж, дуулан шуугин шаагиж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутгийг гоёж гоёчихоод нэг л өглөө дуугаа хураан дулаан орныг зорьцгоодог тийм яруу дүр зураг хэдэн мянган жил үргэлжилсэн юм хэлж мэдэхгүй. Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн билээ.

Гоёхон хун цагаан шувууд чуулалддаг нуур намар оройхон шувуудаа үдээд, нэг л өглөө эзгүйрч орхидог ч хаврын урь тэднийг даллан дуудаж, уулзуулдаг нь бүүр гоё. Үнэхээр ч очсон хүн өнжмөөр, өнжсөн хүн өвөлжмөөр, өвөлжсөн хүн өтөлмөөр тансаг Ганга нуур байгаль эхийн шидэт бүтээл гэлтэй. Энэ намар Ганга нуурандаа эрхлэн хөвж, эрэг даган нисэлдэх гоёхон цагаан хунгийн чуулганаа Монголчууд харж чадахгүй нь ээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон энэ нуур нь дөрвөн ам километр талбайд тогтсон нуур. Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгатай үг аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4295
2957 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%