Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан

2014-09-12

Шаргалжуут рашаан сувилал Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайд байр ладаг. Бүтэц, найрлага, температур нь өөр өөр 108 төр лийн халуун рашаан булагтай. Амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаадгаараа онцлогтой. Түүнчлэн мэдрэлийн системийн, дотоод шүүрлийн булчирхай, арьсны өвчин болон харшлын, эмэгтэйчүүдийн, бөөр шээс ялгах эрхт ний өвчнүүдийг ч анагаах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Бурханаас илгээсэн хишиг буян
Хангайн нурууны өмнөд хэсгийн цэрмүүн цармаас эх авсан болор тунгалаг Шагалжуутын гол хэмээх эх дэлхийн хээлнээс ундарсан цэнхэр судас хоромч тасалдалгүй аахилан хурдалсаар, Их богдын хормойд очиж тогтоно. Энэхүү хэтэрхий тунгалаг Шаргалжуутын голыг эмжээрлэн байрших 10 000 ам дөрвөлжин метр уужимхан газрыг эзэгнэсэн асга толгойн энгэрээс урссан халуун рашаан бий… Энэ бол Монгол хүмүүн бидэнд бурханаас заяасан хишиг буян. Бурханы хишиг Шаргалжуут минь Баянхонгор хэмээх тансаг баян аймгийн төвөөс зүүн тийшээ хоёр өртөө, Улсын нийслэлээс 23 өртөө (нэг өртөө нь дунджаар 30 км) зайтай юм. Бараг л эх орны төв цэгт байрлана. Бурхан авья гэсэн бүхэнд өгдөггүй хэрнээ өгье гэсэндээ харамгүй хайрлах юм даа. Шаргалжуутад юу дутуу гэх билээ.
Дэлхийд ганцхан Шаргалжуут минь
Шаргалжуутын рашаан бол байгалийн хаана ч давтагдахгүй ховор нандин бүтээл. Бас хосгүй сонин тогтоцтой. Дэлхийд нэрд гарсан рашаан устай найрлагаараа ойролцоо гэгдэх боловч нарийвчлан үзвэл Шаргалжуут ижилгүй ганцаараа. Ганцхан жишээ хэлэхэд л 108 ундаргаас 108 түүнээс олон өвчин эмгэг анагаах чадалтай рашаан урсаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%