Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

2018-10-12

Дархан сумын хэмжээнд энэ сарын 12-14 ний өдрийг дуустал 2018 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага явагдана. Цэрэг татлагын үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.12/ 10:00 цагт Дархан-Өргөө сургуулийн спорт зааланд эхэллээ. Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Энхтөр болон сум, багийн удирдлагууд бусад албаныхан оролцон, эх орныхоо энхийн манаанд үүрэг гүйцэтгэхээр зарлан дуудах хуудас авсан цэргийн насны залуустаа амжилт хүссэн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2017-2018 оны оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдаж, батлан хамгаалах үйл ажиллагааг иргэд, аж ахуй нэгж байгууллагад сурталчилах, цэргэг иргэний харилцааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд бэлтгэл ахмад, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуунд бэлтгэл ахлах дэслэгч, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаад бэлтгэл дэслэгч цол тус тус олгов.

ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС АВСАН ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУД ТА БҮХНИЙГ ЦЭРЭГ ТАТЛАГАДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ЭХ СУРВАЛЖ: Дархан Сум

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%