Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЭВ

2018-10-12

Дархан-Уул аймаг 100-аад мянган хүн амтай. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насны залуус эзэлж байна. Нийгмийн стресс бухимдал их байгаа энэ үед залууст нэн хэрэгцээ шаардлагатай байсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах санаачлагыг Дархан-Уул аймгаас Удирдлагын академд 2017-2018 онд суралцсан сонсогчид гаргасныг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. “Залуучуудын хөгжлийн төв”-д байрлах уг төвд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллан, таагүй асуудал тулгарснаас сэтгэл зүйд үүсэх сөрөг нөлөөллөөс гарах, зөв шийдвэр гаргахад нь өсвөр үе, залуучууд болон залуу гэр бүлүүдэд тусалж зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%