Өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо Хурлын хороод ажиллах батлагдсан удирдамжийн дагуу 3 асуудлаар хуралдав.
Хуралд ИТХ-ын Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, Хурлын хорооны гишүүн Төлөөлөгч Ц.Дуламжав, Б.Мөнхбат, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн нар оролцож, Чингэлтэй дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт, Эзэмшилгүй хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж, галын машин түргэний машин зорчих боломжгүй болгосон, үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдийг цэгцлэх талаар зохион байгуулж буй ажлуудын талаар холбогдох хэлтэс албадын дарга нараас мэдээлэл авлаа.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төлөвлөгөө батлуулж, төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.
ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд холбогдох тайлан, мэдээлэлтэй танилцаж , цаашид анхаарах зарим асуудал дээр саналаа хэлж, дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг “Хангалттай” гэж дүгнэв.