Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭГДЭВ

2018-10-15

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Дархан-Уул аймагт 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 
Энэ хүрээнд Дархан сумын Хаан банкнаас Монгол банкны алтны уулзвар хүртэл, 10 дугаар баг Хээтэй хорооллын голын зам дагуу, Хуучин хорооллын 22 дугаар байрны урд хэсэг, Дархан сумын 9 дүгээр баг өнгөрсөн онд байгуулсан 2 га төгөл зэрэг дөрвөн байршилд мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.
Мод тарих өдөрт аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ЗДТГ-ын ажилтнууд,  30 гаруй төрийн байгууллагууд, ИТХТ-ийн ажлын албаны ажилчид нэгдэж, нийтдээ 10 мянган ширхэг мод тарилаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%