Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТӨВИЙН БҮСИЙН “АЛТНЫ СОРЬЦ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛАГДЛАА

2018-10-15

Монгол Улсын Стандарт хэмжилзүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монгол банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа /Тогтвортой бичил уурхай/ төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдөр /2018.10.15/ нээлтээ хийсэн бөгөөд уг арга хэмжээнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид,  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, бичил уурхай эрхлэгчид оролцлоо.
Энэ ажлын хүрээнд Монгол банк болон Тогтвортой бичил уурхай төслөөс нийт 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Дархан-Уул аймгийн Үнэт металлийн сорьцийн лабораторид хандивлаж байна. 
Мөн орон нутгийн ьөсвөөс лабораторийн байрны засварт 16 сая төгрөгийн санхүүжилтыг шийдэж өгсөн юм.
Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монгол банк болон арилжааны банканд тушаахад Үнэт металлийн сорьцийн хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог.
Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар дээр нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ алтны нийлүүлэлтийн хэмжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.
Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр хууль бус хилийн худалдааг бууруулах, Монгол банканд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%