Өнөөдрийн байдлаар төмс 367.4 га талбайгаас 4036 тонн, хүнсний ногоо 205 га талбайгаас 2057 тонн, улаан буудай 1695 га талбайгаас 2251 тонн, ногоон тэжээл 1009 га талбайгаас 2529 тонн ургацыг хураан аваад байгаа юм. Мөн жимс жимсгэнэ 184.6 тонныг хураан авчээ. Энэ хавар ургацын болц оройтсоноос ихэнх тариалалт ногоон тэжээл рүү шилжих төлөвтэй байна.