Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөрөнгө оруулалт,
хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран 2018 оны 10 дугаар сарын 19-ний
өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын ТАНХИМД “2019 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТТӨСВИЙН ТӨСӨЛД
ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ НЬ” нээлттэй хэлэлцүүлэг зохион
байгуулах тул Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар, иргэд
идэвхтэй оролцон, 2019 онд
орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд саналаа илэрхийлэхийг урьж
байна.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл болон “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төслийг олон нийтэд
танилцуулах бөгөөд иргэдээс санал авч тусгах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН
ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ