Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛАА ДҮГНЭВ

2018-10-16

Дарханчууд 2018 онд маш олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг өлгийдөн авсан байна. Тэдгээр ажлуудынхаа алдаа оноог дүгнэн цэгнэж, сайн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгж байгууллагаа шагнаж урамшуулах зорилгоор хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хаалтын үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Мөн үеэр 2018 оны төлөвлөлт, гэрээний талаар ХОХБТХ-ийн Дарга П.Батсүх, 2018 оны худалдан авах ажиллагааны талаар ОНӨГ-ын Дарга С.Баясгалан, 2018 оны Хөрөнгө оруулалтын талаар танилцуулга, дүгнэлтийг Дархан Хот Байгуулалт Барилга Захиалагчийн Газрын дарга Н.Батсайхан нар тус тус танилцуулсан юм. 
2018 оны бүтээн байгуулалтын ажилд ажил гүйцэтгэсэн чанар байдлаараа “Болор эрхэст цамхаг” ХХК, “Ноён өндөр” констракшн ХХК, “Дархан азза” ХХК-иуд тус тус тэргүүлжээ. Тэдгээр компаниудад аймгийн удирдлагууд баяр хүргэж, өргөмжлөл хадгалуулсан юм. 
“Болор Эрхэст Цамхаг” ХХК-ийн хувьд Шарын гол сумын НОС-ийн 4 дүгээр байрны хоёр блок, 15 дугаар байрны нэг блок дээвэр болон Дархан сумын 8 дугаар баг 12 дугаар байрны 3, 4 дүгээр орцны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн Дархан сумын 6 дугаар багт сагсан бөмбөгийн талбай байгуулжээ. “Ноён Өндөр консракшн” ХХК нь Хонгор сумын Буурал, Салхит багт тоглоомын талбай байгуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Дархан сумын “Эрүүл мэндийн газар”-ын 2 дугаар давхар, 3 дугаар давхрын баруун жигүүрийн барилгын дотор засвар, цонхны системийн засварын ажил, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны дотор засварыг ажлыг амжилттай сайн хийж гүйцэтгэсэн байна. Харин ОДНД ХХК нь Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх төв авто зам буюу 741м урт, 7м өргөн, 400м2 автобусны зогсоол бүхий авто замыг хатуу хучилттай болгох ажлыг гэрээний хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Уг ажлын нэмэлт гэрээгээр ТЕДИ төвийн хажуугийн 90м замын ажлыг мөн хийжээ. Авто замын уулзварын өргөтгөл буюу Дархан сумын 11 дүгээр баг BSB төвийн дэргэдэх уулзварын өргөтгөлийн ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор авто замын суурь болон хашлага суулгах ажил бүрэн дууссан. Асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа аж. 
Их хотыг бүтээн байгуулагчдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл,зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэлтэй байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%