Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсөл сонгон шалгаруулалтын урилга

2018-10-16

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл  ажиллагааны  хөтөлбөрт орон сууцны талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мөн  Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц “ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод шинээр барьсан болон шинээр баригдаж буй орон сууцнуудаас “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-д заасны дагуу түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор орон сууц худалдан авах тул худалдан  борлуулах сонирхолтой ААН-үүдийн дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж  байна.

Тиймээс оролцох сонирхолтой, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий ААН – үүдийг төслөө 2018 оны  10  дүгээр  сарын  25 -ны  өдрийн  10 цагаас өмнө дараахь хаягаар ирүүлэхийг урьж байна. Төсөл сонгон  шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд төслөө аймгийн Төр,  захиргааны 2-р байрны 203 тоот өрөөнд Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%