Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГТ УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-17

Удирдлагын академийн Төрийн алба удирдлагын сургуулийн элсэлтийн шалгалтыг  2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Бямба гарагт Төв аймагт зохион байгууллаа. Шалгалт зохион байгуулах комиссыг аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажил үүргийн хуваарийн дагуу ажилласан байна.Бүртгэлийн хугацаанд Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх Засгийн газрын тэтгэлэгт ангид 13, төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх төлбөрт ангид 2 иргэн тус тус бүртгүүлсэн байна. Шалгалтын өдөр нийт бүртгүүлсэн иргэдийн 14 нь ирж, ирц 93.33%-тай байв. Сорилын шалгалтыг Удирдлагын академиас ирүүлсэн даалгаврын дагуу 50 минутын хугацаанд авч дүн гаргахад тэтгэлэгт сургалтад хамрагдагчдаас 3 иргэний оноо тэнцэснийг төв комисс хүргүүлээд байна. Ингэснээр 2018-2019 оны хичээлийн жилд Төв аймгаас 5 төрийн албан хаагч, 1 иргэн суралцах эрхтэй боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%