2018 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан эх орныхоо энхийн манаанд үүрэг гүйцэтгэх эр цэргүүдээ үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа Залуучууд театрын ѳмнѳ Найрамдал талбайд боллоо. Ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Энхтѳр болон албаны бусад хүмүүс оролцож цэргүүддээ амжилт хүсэн, үүргээ нэр тѳртэй гүйцэтгээд ирэхийг захив. Хотынхоо ойн баярын ѳдѳр ийнхүү хайртай хүүгээ, дүүгээ, ханиа цэргийн албанд мордуулж байгаад цэргүүдийн ар гэрийнхэн нь бэлэгшээж байна.
ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ
ЭХ СУРВАЛЖ: Дархан сум