Дархан хотын ойд зориулсан Баярын хурлын хүндэт зочдын нэг болох БНСУ-ын Чангвон хотын 1 дүгээр орлогч дарга Жонг Гу Чан индрээс:- “Монгол орны аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Дархан хот өнгөрсөн 57 жилийн хугацаанд байгалийн нөөц баялаг, сайтар хөгжүүлсэн дэд бүтэц, соёл боловсролын байгууллагуудын хөгжлөөр улсдаа тэргүүлэх хот болон хөгжиж чадсан билээ. Баялаг түүхтэй Дархан хотод өөрийн биеэр айлчилж, зочломтгой ард иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн мэндчиллээ.