Дархан хотынхоо Төрсөн өдрөөр Монголын анхны төмөр замыг тавихад гар бие оролцож байсан ахмад замчин, төрийн үйлчилгээний салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гарган тогтвор суурьшилтай ажилласан Д.Норжмаа, БНХАУ-д зохион байгуулагдсан ОУ-ын Хүүхдийн спортын 8 дугаар Их наадмаас 100 метрийн зайд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн зэрэгцээ Монгол улсын тамирчдаас хамгийн олон медаль авсан Хөнгөн атлетикийн тамирчин, Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Солонго нарыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.