Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОТЫН 57 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР ЗОРИЛТОТ ТАВАН ӨРХӨД ТАВАН ХАНАТАЙ ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

2018-10-18

“Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага энэ оноос эхлэн “Хүүхдийн Төлөөх орон нутаг” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Таван жилийн хугацаанд үргэлжлэх тус төслийн нээлтийг Дархан хотын 57 жилийн ойн өдрөөр өнөөдөр /2018.10.17/ нээж зорилтот бүлгийн таван өрхөд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэлээ. 
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хойд бүсийн захирал В.Цэнджав нар оролцлоо.
Төслийн гол зорилго нь хүүхдүүд нийгмийн эерэг орчинд өсөж хүмүүжин, ирээдүйнхээ сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршжээ. Дархан-Уул аймгийн зорилтот 7 багийн 250 өрхийн 800 гаруй хүүхдэд таван жилийн хугацаанд хүрч үйлчлэх юм байна.
Мөн Дэлхийн Зөн ОУБ нь 2019 онд Дархан Уул аймагт нэн эмзэг бүлгийн 45 өрхөд гэр олгох, дундын хадгаламж хөтөлбөр, хүүхдийн оролцооны арга, сургууль цэцэрлэгт эрүүл ахуйн хөтөлбөр, төгсөлтийн хөтөлбөр, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна. Эдгээр үйл ажиллагааг аймгийн удирдлагууд дэмжин хамтран ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%