Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 57 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2018-10-18

Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Залуучууд театрын Их танхимаа боллоо.
Хүндэтгэлийн баярын хуралд  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ОХУ, БНСУ-ын Төлөөлөгчид, аймгийн үе үеийн дарга нар болон иргэд оролцлоо.
Аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэтгэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ: –“ Ажил үйлсээрээ улсдаа тэргүүлэн Монгол улсын шилдэг аймгаар шалгарлаа, Орхон сум маань “Алтан гадас одонт” Монгол улсын тэргүүний сум болж түүхт  50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ, “Шилэн эмнэлэг” төслийг амжилттай хэрэгжүүлж Тайванд болсон УО-ын үзэсгэлэнд оролцон 2018 оны “Ухаалаг хот” шагналыг хүртсэн байна, ЭЕШ-ын  зургаан судлагдахуунд 10 сурагч 800 оноо авч бусдыгаа манлайлж, Дархан хот улсад 4 дүгээр байр эзэлсэн байна. Мөн 15 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Дагвадулам дэлхийн дээд амжилт тогтоон, ой тогтоолтын улсын аварга шалгаруулах “Оюуны спорт”-ын 7 дахь алтан медалийн эзэн болсон зэрэг эрдэм мэдлэг, ажил үйлсээрээ улсдаа болон дэлхийд манлайлан алдар гавьяагаа мөнхжүүлсэн он жил ард үлджээ ” хэмээн тодотгов.
Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж,  улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан юм.
Энэ жилийн баярын хурлаар Монголын анхны төмөр замыг тавихад гар бие оролцож байсан ахмад замчин, төрийн үйлчилгээний салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гарган тогтвор суурьшилтай ажилласан Д.Норжмаа, БНХАУ-д зохион байгуулагдсан ОУ-ын Хүүхдийн спортын 8 дугаар Их наадмаас 100 метрийн зайд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн зэрэгцээ МУ-ын тамирчдаас хамгийн олон медаль авсан Хөнгөн атлетикийн тамирчин,  Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Солонго нарыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.
Мөн баярын хурлын хүндэт зочдын нэг болох  БНСУ-ын Чангвон хотын 1 дүгээр орлогч дарга Жонг Гу Чан индрээс:- “Монгол орны аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Дархан хот өнгөрсөн 57 жилийн хугацаанд байгалийн нөөц баялаг, сайтар хөгжүүлсэн дэд бүтэц, соёл боловсролын байгууллагуудын хөгжлөөр улсдаа тэргүүлэх хот болон хөгжиж чадсан билээ. Баялаг түүхтэй Дархан хотод өөрийн биеэр айлчилж, зочломтгой ард иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн онцлон хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%