Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР-Т ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАВ

2018-10-18

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр боловсруулахад орон нутгийн төрийн бус байгууллагуудад хийсэн судалгааны дүн шинжилгээний тайланг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийгмийн бодлогын хэлтэс, Орон нутгийн Төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр /2018.10.18/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
Уг хэлэлцүүлгийн эхэнд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Энхцэцэг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр-ийн төслийг танилцуулсан бөгөөд мөн Дархан-уул аймгийн жендерийн нөхцөл байдалд хийсэн                                                                                                                  дүн шинжилгээг Хүний эрхийг дэмжих бүлэг ТББ-ын хуульч Г.Долгорсүрэн, орон нутаг дахь жендерийн асуудлаар иргэдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийсэн талаар дүн шинжилгээг Боловсролын зөвлөгөө мэдээлэл төвийн зохицуулагч Г.Нямцэнд нар тус тус мэдээлэл хийлээ.
Жендерийн тэгш байдал гэдэг нь эмэгтэй  эрэгтэй хүмүүс нийгэмдээ  болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг хүртэх тэгш боломжоор хангагдахыг хэлдэг байна.
“Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр-ийн хүрээнд Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа гэр бүлийг сурталчлах, урамшуулах, “Гэр бүлд зөвлөгөө өгөх” төвийг өргөжүүлэн үйл ажиллагааг тогтмолжуулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах “Түр хамгаалах байр”-ыг стандартын дагуу байгуулан, үйл ажиллагаа явуулах, эрэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоо, тэднийг үнэлэх үнэлэмж, хандлага, гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа хийж, үндэсний уламжлалт, дэвшилтэт зан үйл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, эрэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн аян, бусад арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллах, гэр бүл төлөвлөлтийн талаар боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, эмч мэргэжилтний ур чадварыг сайжруулах, иргэдийн насны онцлогт тохирсон мэдээлэл сурталчилгаа хийх, эрэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинетыг ажиллуулж, хүний нөөц, техник тоног төхөөрөмжөөр хангах, олон хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой, өрх толгойлсон эцэг /эх/-ийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн жендерийн мэдрэмжтэй бодлогыг дэмжих, бусдыг хүндлэх, гэр бүлийн болон ойр дотны хүнээ хайрлан хүндлэх, хүнлэг чанарыг эрхэмлэх, эрүүл амьдралын зан үйлд суралцаж, хорт зуршлаас ангижрах арга ухааныг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 
“Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусган дахин боловсруулах бөгөөд  улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар энэхүү журам нийтээр дагаж мөрдөх эрхзүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%