Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-09-10

Жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Энэ жил аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зүүн жанжин Чойрын хийдтэй хамтраад 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11:40, 20:00 цагуудад Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөн, ном хурж, гэрэлт зул хөөрөглөө. 
Дурсгалыг хүндэтгэх өдрийн цуглааны үйл ажиллагаанд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хамаатан, садангууд, аймгаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, аймгийн Засаг даргын орлогч дарга, сумдын ИТХ-ын дарга нар, сумдын Засаг дарга нар, аймгийн ЦАУЗБСК-ийн гишүүд, Зүүн жанжин Чойрын хийдийн лам хуврагууд, хүндэтгэл үзүүлэн оролцсон юм.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийн тайлбарлан танилцууллаа.
Энэ жил аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсдийн хөшөөний тохижилтын ажлыг хийлээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%