Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг ГСА дахь Цагдаагийн хэлтсийн хурлын зааланд зохион байгуулагдаж байна.

2018-10-16

Аймгийн ГХУСАЗСЗ Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран төрийн бус байгууллагуудыг оролцуулж хууль хяналтын байгууллагуудыг түшиглэн энэ гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хор уршиг, учир шалтгааныг тодорхойлох, гаралтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлгийг дараах чиглэлээр зохион байгуулж байна. Үүнд:

- “Хүний биед санаатай, болгоомжгүй хэлбэрээр хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, дүгнэх
- “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж дүгнэх
-Төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоог хэрхэн зохион байгуулах



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%