Төрийн байгууллага зөвхөн ярих биш сонсох, иргэний нийгмийн байгууллага төрийн байгууллагаас мэдээллийг хүлээн аваад суух биш харин тэдний шийдвэр гаргах үйл ажиллагаанд нь оролцох боломжийг нийтийн сонсгол олгодог. Нийтийн сонсгол гэдэг нь хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ. “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын Дархан-Уул аймаг дахь
салбараас 2018.06.21-ний өдөр сумын ИТХ-ын Төлөөлөгч, багийн ИНХ-ын
дарга, тэргүүлэгчдэд “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг танилцуулж
сургалт хийсэн билээ.
Уг төслийн хүрээнд Дархан сумын ИТХ, Малчин багийн ИНХ, “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар хамтран Малчин багийн малчид, тариаланчдад тулгамдаж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журмын тухай” асуудлаар нийтийн сонсгол зохион байгууллаа. Сонсголд Дархан-Уул аймгийн Хонгор сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Даваасүрэн мэдээлэл өгч, иргэдийн санал гомдлыг сонссон бөгөөд тус сумын малчин, тариаланчид дараах саналуудыг уламжилсан юм. Үүнд:
1. Малчдын хадлангийн газрыг баталгаажуулж, дөрвөн жилийн хугацаатайгаар ашиглуулах
2. Тариалан эрхлэгчид тариан талбайгаа хашаажуулах
3. Тариан талбайн дунд байгаа өвөлжөөнүүдийг татан буулгаж, малчдын хадлан хийх газрыг чөлөөлөх
4. Тууврын бүс нутгийг зулзагын голоос цааш зааж өгөх
Ийнхүү иргэдээс гарсан саналыг аймгийн ЗДТГ, Хонгор сумын ЗДТГ, аймгийн Хөдөө аж ахуйн газарт тус тус хүргүүлэхээр тогтлоо.