ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 450 тн давс нөөцлөснөөс өнөөдрийн байдлаар 195 тн давсны нөөцтэй байна. Мөн өвлийн халтиргаа гулгаанд давс бодис цацах, цас түрэх 2 ковш, 1 грейдэр, 1ковш нийт 4 машин, 4 жолооч, 4 ачигчийг бэлэн байдалд ажиллуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Ажилчдын 165 /өвлийн нормын хувцас/, 200 хос /өвлийн гутал/, 400 хос /бээлий/, 3000 ширхэг /маск/, 100 ширхэг /түрдэг тэрэг/, 100 /тэрэг/, 65 хос /дугуй/ зэрэг ажилчдын хувцас болон багаж хэрэгслийг төлөвлөгөөний дагуу хангаж, автомашин, техникийн өвлийн улиралд хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 31 авто машины улирлын тос тосолгоо, 31ш аккумалятор, 65 дугуй шинэчлэх ажлыг төлөвлөн өвөлжилтөнд бэлдэн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.