Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХЭД-ХАМГААЛАЛ-ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-19

“Хүүхэд-Хамгаалал-Хариу үйлчилгээ” нэгдсэн арга хэмжээг ГБХЗХГ, Цагдаагийн газар, Дархан сумын 18 багийн хамтарсан багийн гишүүд, “Залуу ээжүүдийн холбоо” ТББ хамтран 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь хамтарсан багийн гишүүдэд илүү тодорхой, үр дүнтэй ажиллах боломжийг олгож байгаа бөгөөд Аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, Дархан сумын ЗДТГ-аас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, 78 өрхийн  218 хүүхдэд олгох шаардлагатай дулаан хувцасыг аймгийн ГБХЗХГ-аас бэлтгэжээ. Эрсдэлт нөхцөлд амьдарч буй 218 хүүхдийг багийн харьяаллын дагуу хамтарсан баг бүрт хуваарилсан бөгөөд хамтарсан багууд эдгээр хүүхдүүдийг хариуцаж, хяналтандаа авч, эхний удаад дулаан хувцасыг хүргэн өгч уулзах, дараагийн удаад хүүхдүүдийг өрхийн эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, цаашлаад эцэг эх, асран хамгаалагчидтай нь уулзах гэх  мэтээр хамтарсан багийн үйл ажиллагаа үргэлжлэх ажээ.


Хамтарсан багуудын үйл ажиллагааг үнэлэхдээ дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэх бололцоотой. Тухайлбал, тус хамтарсан багийн хариуцсан эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдээс гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчилд өртөөгүй байх, хамтарсан багууд 108 –ын дуудлаганд хэрхэн хариу үйлчилгээ үзүүлж ажилласан, хамтарсан багийн кейс бүр дээр хөтөлдөг бичиг хэргийн бүрдэлт гэх мэт. Хамтарсан багууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй айл өрх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд байнгын хяналт тавьж ажилласнаар сум, орон нутгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн  дотор нэлээд хувийг эзэлдэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.



ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3913
2715 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%