Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ-2018 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-22

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Аймгийн зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, Цагдаагийн газар хамтран 15 дахь жилдээ Хуулиа дээдэлье тэмцээнийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээн “Цахим ертөнц дэх хүүхдийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Зуунмод сумын бүсийн шалгаруулалт болж Жаргалант, Борнуур, Сүмбэр, Баянчандмань, Батсүмбэр, Зуунмод сумдын баг оролцож, багууд ур чадвар, бүтээлч сэтгэхүй, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баянчандмань сумын Соёмбо баг тэргүүлж, Борнуур сумын Фемида баг удааллаа.
Өнөөдөр мөн Лүн сумын бүсийн шалгаруулалт болж Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянхангай, Аргалант, Баянцогт сумдын баг оролцож, багууд ур чадвар, бүтээлч сэтгэхүй, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Заамар сумын Ялалт баг тэргүүлж, Баянцогт сумын Легро баг удааллаа.
Уг тэмцээний зорилго нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд Цахим ертөнц дэх хүүхдийн эрх, үе тэнгийнхний дарамт, сургуулийн орчинд байдал ямар байна, түүнээс гарах гарцыг тодорхойлох, иргэдэд сурталчлах, хуулийн хүрээнд олж авсан мэдлэгээ үе тэнгийн найз нөхөддөө түгээн дэлгэрүүлэх, эрх нь зөрчигдсөн хүүхдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Хуулиа дээдлье-2018 тэмцээний хүрээнд сумдыг 4 бүс болгон Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод, Лүн сумдад төвлөрүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэ, Эрдэнэсант сумын бүсийн шалгаруулалт зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%