“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 10 дугаар сарыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албанаас ахмадын сар болгон зарласан.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ахмадуудын дунд “Ахмад настны тухай”, Биеийн тамир, спортын тухай хууль сурталчилан таниулж, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “АХА” тэмцээнийг аравдугаар сарын 19-ний өдөр Иргэний танхимд зохион байгуулав.
“АХА” тэмцээнийг 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Цогтоо нээж, хүрэлцэн ирсэн ахмадууддаа амжилт хүслээ. Тэмцээнд Нийт 24 ахмад оролцсоноос Тэргүүн байрыг Ц.Шатар, Дэд байр О.Пүрэвдорж, Тусгай байр М.Нармандах нар тус тус шалгарч Өргөмжлөл, гарын бэлгээр шагнуулав.