Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮМБЭР СУМАНД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2018-10-22

Аймгийн хэмжээнд боловсролын байгууллагыг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж, нийгэм, сэтгэл зүй, дэд бүтцийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, суралцах, амьдрах хэмжээ, шаардлагыг хангасан нийгмийн үйлчилгээг бий болгон, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, насан туршдаа суралцах нөхцөл боломжоор хангах зорилгоор аймгийн ИТХ-аас “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг 4 чиглэл 17 зорилт 115 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлан ажиллаж байгаа юм.
Аймгийн Засаг даргаас “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах үүднээс “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хөгжсөн багшаас чадварлаг суралцагч”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” гэсэн дагалдах 4 дэд хөтөлбөрийг захирамжаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр суманд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий шинэ цэцэрлэг баригдаж нээлтээ хийлээ. Сүмбэр сумын хувьд цэцэрлэгийн насны 200 гаруй хүүхэдтэй бөгөөд 80% нь хамрагддаг байжээ. Тус шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 100% хамрагдах боломжтой болоод байгаа юм. Мөн аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжиж буй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд хуучин цэцэрлэгийн барилгын ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчилсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%