Өвөрхангай
аймгийн 500 гаруй оюутныг хамруулсан "Тогтвортой хөгжилд залуусын оролцоо”
анхдугаар чуулга уулзалт өнгөрөгч амралтын өдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал
цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтыг
УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
Зам, тээврийн хөгжлийн сайд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн
Д.Тогтохсүрэн нар санаачлан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Өвөрхангай
аймгийн Оюутны холбоо хамтран зохион байгуулав.
Энэ үеэр
сурлага, урлага, спортын манлайлагч оюутнуудаа тодруулж, шилдэг 20 оюутныг өргөмжлөл, мөнгөн шагналаар
шагнаж урамшууллаа. Мөн УИХ-ын
гишүүд төрөөс залуучуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр
авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар оюутнуудад мэдээлэл өгч, хувь хүний хөгжлийн талаар сургалт
явуулсан юм.
Нутгийнхаа оюутан залуусыг дэмжих, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэхийн
тулд энэхүү чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон
зохион байгуулахаа төрийн түшэдэ илэрхийллээ.