Монгол улсын Засгийн газрын 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоол хүчингүй болж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ шинэчлэн батлагдсан бөгөөд 1997 оны 152 дугаар тогтоолоор Дархан сумын нутаг дэвсгэр 5 үнэлгээний бүстэй, газрын суурь үнэ 300,0 сая төгрөг буюу газар ашиглалтын зориулалтаас үл хамаарч нэгэн адил суурь үнийг хэрэглэж байсан бол 2018 оны 182 дугаар тогтоолоор 13 үнэлгээний бүстэй, газрын суурь үнэ газар ашиглалтын зориулалтаас хамаарч Гэр бүлийн хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бус үйлдвэрлэл, Худалдаа үйлчилгээ гэсэн харилцан адилгүй шинэчлэн батлагдсан байна.
Өгөгдсөн мэдээлэлтэй холбогдуулан иргэд асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Ийнхүү иргэдийн ирүүлсэн саналыг тусган Дархан сумын ИТХ-ын хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.