Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж, 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй ойн нөхөрлөлүүдийн сүүлийн 3 жилийн нөхөн тарилтын явц, ургамлын байдалд дүн шинжилгээ хийх, ойн орлогын төлөвлөлт зарцуулалтад хяналт тавих ажлын хэсгийг байгуулав.
Мөн орон нутгийн төсөвт байгууллагуудын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсгийг баталж, ажлын удирдамжийг баталлаа. Хуралдаанаар Хөрөнгө шийдвэрлэх тухай, ”Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дотоод журам” батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батласан
“Зөрчлийн улмаас саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгох тухай”
2017 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, тухайн асуудлыг дараагийн
хуралдаанаар дахин оруулахаар болсон юм.
Б.Чимэг