Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр 1, 2, 3 дугаар багийн 71 иргэнд тус сургалтыг хийлээ. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 1 дүгээр багийн хэсгийн байцаагч Ц.Баттулга, нийгмийн ажилтан Л.Чинзориг, 3 дугаар багийн хэсгийн байцаагч Б.Пүрэвдорж нар хийсэн бол, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудад тусгагдсан хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Ж.Эрдэнэчимэг нар сургалт хийлээ.
Энэхүү сургалт нь иргэдэд шинэчлэгдсэн хууль тогтоомж болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар үнэн зөв, бодитой мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл бүх багуудад үргэлжлэн хийгдэх юм. Иймд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛ