Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Гойд ашиг шимт мал" алтан медаль хүртлээ

2014-09-16

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчлан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэглэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болсон байна  Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд 16 аймаг, нийслэлээс нийт 520 гаруй толгой үржлийн шилмэл мал оролцсон арга хэмжээ  12-ноос 14-ний өдрүүдэд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т болж Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Б.Батхүүгийн Монгол бух тэргүүн байр эзэлж, "Гойд ашиг шимт мал" алтан медаль хүртжээ. Нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлье



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%