Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн эрүүл сэндийн салбарт Мобайл технологи нэвтрүүлж байна

2018-10-25

Аймгийн Засаг даргаас 2018 онд 13 сум, Зуунмод сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн 6 багт 185 сая төгрөгийн өртөг бүхий Мобайл технологийн иж бүрдлийг нийлүүлэхээр аймгийн шилжих үлдэгдлээс санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд сумдад Мобайл технологийн иж бүрдэл гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж Аймаг, сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар, Медбуян ХХК-ний гүйцэтгэх захирал нар оролцлоо.
Мобайл технологийн иж бүрдэл нь зөөврийн ЭХО буюу хэт авиан оношилгооны аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, даралтын аппарат, IPAD, таблет, сахар хэмжигч, холестерин хэмжигт аппарат зэрэг 7 төрлийн хэрэгслээс бүрдсэн, алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэхэд зориулагдсан, зөөврийн зориулалтаар ашиглагддаг анагаах ухааны салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи юм. Уг технологийг орон нутагт нэвтрүүлснээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хийхэд хялбар болж, хамрах хүрээ нэмэгдэн, аливаа өвчнийг анхан шатны нэгжид эрт оношлох боломжтой болох юм.
Уг технологийг үлдсэн сумдад нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн 2019 оны Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 11 сумыг мобайл технологийн иж бүрдлээр хангахаар тусган ажиллаж байна. Ингэснээр аймгийн хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 100 хувь мобайл технологийг нэвтрүүлэн, алслагдсан болон орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, дээд шатлалын эмнэлэгт цаг алдалгүй өвчнийг оношилж илгээх, өвчний хүндрэлээс сэргийлэх боломж бүрдэн, сумдын халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалт нэмэгдэх боломж бүрдэж байна.

Манай аймгийн хувьд ДЭМБ-ын санхүүжилтээр “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Баянчандмань суманд мобайл төсөл төхөөрөмжийг нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжсэн туршлага дээр тулгуурлан бусад сумдын эрүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлж, анхан шатны нэгжийг мобайл технологийн иж бүрдлээр хангахаар ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%