Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 4, ӨРГӨӨ БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-25

Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр 4 болон Өргөө багийн 34 иргэнд тус сургалтыг хийлээ. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 4 дүгээр багийн хэсгийн байцаагч Л.Өлзийхүү, Өргөө багийн хэсгийн байцаагч Б.Анхбаяр нар хийсэн бол, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудад тусгагдсан хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн Б.Дулам нар мэдээлэл хийлээ.
Иргэд энэхүү сургалтад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, өөрсдийн багт болон хувийнхаа амьдралд тулгарч буй асуудлуудаа нээлттэй асууж, мэргэжлийн хүмүүсээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Мөн иргэдээс тус сургалтын цар хүрээг илүү өргөн болгож, ажлын бус цагаар зохион байгуулж өгөхийг хүсэж байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%