Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2018-10-25

А. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэмээх 25-р бүлэг, 226-229-р зүйлд Цахим гэмт хэргийн зарим бүрэлдэхүүнийг хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Үүнийг хүснэгтээр илэрхийлбэл, 

226-р зүйл. Компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх

Халдлагын  зүйл

Гэмт үйлдэл

Гэм буруугийн хэлбэр

Материаллаг хохирол

Эрүүгийн  хариуцлага

1

226.1. Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж (-ийг)

өөрчилсөн,  эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн (бол)

Санаатай (-гаар)

-

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (цаашид “ХХДХ” гэх)-г 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

3-6 сарын хугацаагаар баривчлах

2 жил хүртэл хугацаагаар хорих

226.2.

Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн

Шунахайн сэдэлт

-

ХХДХ-г 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

-

3-5 жил хүртэл хугацаагаар хорих

227-р зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах

Халдлагын  зүйл

Гэмт үйлдэл

Гэм буруугийн хэлбэр

Материаллаг хохирол

Эрүүгийн  хариуцлага

2

227.1. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл

зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсан

-

Бага бус хэмжээний хохирол

ХХДХ-г 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

3-6 сарын хугацаагаар баривчлах

2 жил хүртэл хугацаагаар хорих

227.2.

Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн

Шунахайн сэдэлт

Их буюу онц их хэмжээний хохирол учирсан

ХХДХ-г 100-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

-

2-5 жил хүртэл хугацаагаар хорих

228-р зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах

Халдлагын  зүйл

Гэмт үйлдэл

Гэм буруугийн хэлбэр

Материаллаг хохирол

Эрүүгийн  хариуцлага

3

228.1. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ

Хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан

-

-

ХХДХ-г 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

3-6 сарын хугацаагаар баривчлах

5 жил хүртэл хугацаагаар хорих

229-р зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах

Халдлагын  зүйл

Гэмт үйлдэл

Гэм буруугийн хэлбэр

Материаллаг хохирол

Эрүүгийн  хариуцлага

4

229.1. компьютерийн мэдээлэл

Компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан

Зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилго

-

ХХДХ-г 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

100-200 цаг албадан ажил хийлгэх

1-3 сарын хугацаагаар баривчлах

229.2.

-

-

Их буюу онц их хэмжээний хохирол

ХХДХ-г 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

3-6 сар

5 жил хүртэл хугацаагаар хорих


Эндээс харахад, Эрүүгийн хуульд тусгагдсан цахим гэмт хэрэг нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд халдлагын зүйлс нь:

    1.    компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж

    2.    компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл

    3.    компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ

    4.    компьютерийн мэдээлэл

Эрүүгийн хуулиар хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь иргэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал байна. 

Б. Олон улсын эрх зүйн зохицуулалт

2001.11.23-нд батлагдсан, 2004 оны 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Цахим гэмт хэргийн тухай конвенц (Европын зөвлөл, Европын гэрээний цуврал, №185) нь цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалт бөгөөд 2012.11.25-ны байдлаар тус конвенцийг соёрхон баталсан мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн хөгжлөөр тэргүүлэгч 37 улс, нэгдэн орсон соёрхон батлаагүй 10 улс байна. 

Тус конвенцийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзэж болно: http://conventions.coe.int/Treaty/Commun/QueVoulezVous.asp?NT=185&CL=ENG
Уг конвенцийн 2-10-р зүйлд цахим гэмт хэргийн 4 төрлийн талаар тусгасан байна. Тодруулбал, 

    1.    Компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг

    2.    Компьютерийн гэмт хэрэг

    3.    Зохисгүй агуулгатай холбоотой гэмт хэрэг

    4.    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг

 Эдгээр цахим гэмт хэргийн халдлагын зүйлс нь:

    1.    Компьютерийн мэдээлэл, сүлжээ

    2.    Компьютер

    3.    Ёс зүйтэй агуулга 

4.    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх

Тус конвенцоор хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт болон хүүхэд, гэр бүл, нийгмийн цахим аюулгүй байдал, зохиогчийн эрх байна. 

В. Дүгнэлт, санал

Эндээс цахим гэмт хэргийг комьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба компьютер, мэдээллийн бусад төхөөрөмжийг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэж үндсэнд нь хоёр ангилж болохоор байна.  

Монгол Улсын хувьд үндэсний мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангах, мэдээллийн технологи ашигласан шинэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй шуурхай, үр бүтээлтэй тэмцэхийн тулд Цахим гэмт хэргийн тухай конвенцид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулиндаа авч хэрэглэх шаардлагатай. Тодуулбал, Цахим гэмт хэргийн тухай конвенцид нэгдэн орох, соёрхон батлах, эсхүл түүний агуулгыг Эрүүгийн хуульдаа тусгах замаар одоогийн эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, шинэ төрлийн цахим гэмт хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, энэ зорилгоор олон улсын болон бүс нутгийн, хоёр талт харилцаатай байх боломж бүрдэнэ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цахим гэмт хэргийг Тагнуулын ерөнхий газар шууд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээтэй болох нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 1-р хавсралт болох Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, 2-р хавсралт болох тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдахаар байна.

Ингэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цахим гэмт хэргийг мөрдөн шалгах, харьяалан шийдвэрлэх асуудлыг нутаг дэвсгэрийн болон харьяалалын зарчмаар тусгах нь зүйтэй. 

Мөн дараах ойлголтыг хуульчлах нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээд ял завших явдлыг таслан зогсооход чухал үр нөлөөтэй. Үүнд: компьютерийн сүлжээ, компьютерийн мэдээлэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн урсгал, компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт.

Эцэст нь хэлэхэд, энд дурдсан санал нь нарийвчилсан судалгаа, статистикийн мэдээлэл, холбогдох мэргэжилтний дүгнэлтээр баталгаажина. www.time.mn /эх сурвалж/ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4295
2957 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%