Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН АЖЛЫН ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-25

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэний оролцоо өргөдөл гомдлын хариуцсан ажлын хорооны гуравдугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 25-ны өдөр иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Л.Ариунаа, ажлын хорооны гишүүн Б.Нэргүй, Э.Хорлоо, Ц.Эрбол, С.Манатбек  нар оролцлоо.

Тус хуралдаанаар

2018 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн биелэлт

2019 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл

ЗДТГ-т ирсэн өргөдөл гомдлын жилийн эцсийн биелэлт

2018 оны 10 дугаар сарын 03-наас 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрүүдэд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, харъяа төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд ирсэн иргэдийн өргөдөл гомдлын танилцуулга зэрэг 4 асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Есдгээр хуралдаанд  өргөн барихаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%