Хонгор сумын ГХУСАЗСЗөвлөлөөс төрийн байгууллагуудын албан хаагчдын
дунд зохион байгуулсан “БИ ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ” АСТ- нь
Төрийн болон төсвийн байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх, иргэдэд хуулийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд
тэмцээнд төрийн 5 багийн 25 албан хаагчид оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур
чадвараа сорьж иргэдэд хуулийг сурталчлан таниуллаа.
Уг тэмцээнийг Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын
зөвлөх С.Болорчулуун, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт
хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч
Ж.Баярчимэг, ИТХурлын ажлын албаны ажилтан Б.Амархүү нар шүүгчийн
бүрэлдэхүүн ажиллаа.
Тэмцээний Тэргүүн байрыг ЗДТГазрын “Бид чадна” баг, Дэд байрыг 14 дүгээр
сургуулийн “Сэхээтэн” баг, Гутгаар байрыг 16 дугаар цэцэрлэгийн “Таван хуруу”
баг тус тус эзэллээ.
Авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьж иргэдэд хууль таниулан
сурталчлах ажилд хүч чармайлт, цаг заваа гаргасан багууд, шүүгчийн бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж
ажлын амжилт хүсэн ерөөе.