Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтын хүрээнд өнөөдөр /2018.10.26/ 5 болон Малчин багийн 45 иргэнд тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 5 дугаар багийн хэсгийн байцаагч Г.Анхбаяр хийсэн бол, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудад тусгагдсан хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Ж.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
Иргэд энэхүү сургалтад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, өөрсдийн багт болон хувийнхаа амьдралд тулгарч буй асуудлуудаа нээлттэй асууж, мэргэжлийн хүмүүсээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв.