Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТӨВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН-2018” БОЛЛОО

2018-10-26

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018” “Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймагт өнөөдөр /2018.10.26/ амжилттай боллоо.
Тус чуулганд Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, бүх салбарын төлөөллүүд оролцож, өөрсдийн аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл, хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ.
Төвийн бүсийн уг чуулганд УИХ, яамд, мэргэжлийн холбоо, Олон Улсын болон бизнесийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцлоо. 
Чуулганы үеэр “Төвийн бүсийн хөгжлийн бодлого хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүд”, “Гадаад зах зээлд гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд”, “Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогууд” зэрэг сэдвийн дор илтгэл тавьж, хэлэлцүүлэг болсон юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар чуулганыг нээж үг хэллээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулснаар Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгуудын урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах, цаг үеийн тулгамдсан сорилтуудад шийдэл гарц олох талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хамтдаа хэлэлцэх ач холбогдолтой юм.” хэмээн онцлов.
Мөн ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Нийтлэлч, эдийн засагч, ДеФакто Институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Б.Дашдорж, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Дашрамд онцлоход ЭЗБӨЧСТ нь 2018 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын тайланг эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр бүсчилсэн чуулганыг зохион байгуулж байгаа юм. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Конрад Аденауэр-Сан”-аас 2014 онд “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг анх удаа зохион байгуулж байсан бөгөөд 2015 онд Зүүн бүсийн, 2016 онд Говийн бүсийн, 2017 онд Хангайн бүсийн, энэ жил “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018” арга хэмжээг манай аймагт зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%