Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 6 ДУГААР БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-29

Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5  хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34-31 болж, 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнд бид тайвширч болохгүй. Гэмт хэргийн нөхцөл байдал баг бүр дээр харилцан адилгүй байна. Ямар түвшинд байгаа, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь юу болох талаар цагдаагийн хэсгийн байцаагч нар мэдээлнэ. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж байна. Иймд иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран Дархан сумын   1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр сургалтад  6 дугаар багийн 88 иргэн хамрагдлаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 6 дугаар багийн хэсгийн байцаагч Б.Амарсанаа хийсэн бол, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудад тусгагдсан хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн Б.Дулам нар мэдээлэл хийлээ.
Иргэд өөрсдийн багт болон хувийнхаа амьдралд тулгарч буй асуудлуудаа нээлттэй асууж, мэргэжлийн хүмүүсээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Мөн иргэдээс тус сургалтын цар хүрээг илүү өргөн болгож, ажлын бус цагаар зохион байгуулж өгөхийг хүсэж байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3913
2715 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%